Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Цилиндрийн суурийн радиус

Цилиндрийн эзлэхүүн $V=63\pi$ ба тэнхлэг огтлолын талбай $18$ байв. Цилиндрийн суурийн радиусыг ол.

A.$3$   B.$6$   C.$7$   D.$8$   E.$9$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:52.94%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Цилиндрийн суурийн радиус $r$, өндөр нь $h$ бол эзлэхүүн нь $V=\pi r^2h$, тэнхлэг огтлолын талбай нь $S=2rh$ байна.
Бодолт:Тэнхлэг огтлолын талбай нь $2rh=18$ тул $rh=9$ байна. Эзлэхүүн нь $$63\pi=\pi r^2h=\pi(rh)r=9\pi r$$ тул $r=7$ байна.

Сорилго

Сорилго 2017 №1А  Огторгуйн геометр  Эргэлтийн бие  Цилиндр  2021-05-20 сорил  Цилиндр  ЭШ сорилго 2025.06.12  ЭШ сорилго 2025.06.12 тестийн хуулбар  Ханбогд сорилго №01 

Түлхүүр үгс