Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Геометр прогрессийн дараалсан гишүүд
$3$, $x-3$, $x+3$ тоонууд энэ дарааллаараа өсдөг геометр прогресс үүсгэнэ. Энэ прогрессийн хуваарийг ол.
A.$1.5$ B.$2$ C.$2.5$ D.$3$ E.$4$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:46.67%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:$a$, $b$, $c$ тоонууд геометр прогрессийн дараалсан гишүүд байх зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл нь $b^2=ac$ байна.
Бодолт:$(x-3)^2=3(x+3)\Leftrightarrow x^2-9x=0$ тул $x=0\lor 9$ байна. $x=0$ бол $3$, $-3$, $3$ гэсэн геометр үүсгэх ба өсдөг геометр прогресс биш. $x=9$ бол $3$, $6$, $12$ гэсэн өсдөг геометр прогресс болох ба $q=\dfrac{6}{3}=2$ байна.
Сорилго
Сорилго 2017 №1А hw-56-2016-06-15 Арифметик прогресс,Геометр прогресс 11-анги Ерөнхий давтлага daraala ba progress Ханбогд сорилго №01