Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Хуваагчдын тоо

180 тоо хэчнээн хуваагчтай вэ?

A. 12   B. 15   C. 16   D. 18   E. 20  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 61.54%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Натурал тоо $n$ бүр анхны тоонуудын үржвэрт нэг утгатай задардаг. $n$ тооны анхны тоон задаргаа $$n=p_1^{\alpha_1}p_2^{\alpha_2}\dots p_s^{\alpha_s}$$ бол хуваагчдын тоо нь $$(\alpha_1+1)(\alpha_2+1)\dots(\alpha_s+1)$$ байдаг.
Бодолт: $180=2^2\cdot 3^2\cdot 5$ тул хуваагчдын тоо нь $$(2+1)(2+1)(1+1)=18$$ байна.

Сорилго

Сорилго 2017 №1А  hw-56-2016-06-15  hw-58-2017-04-20  2020-02-01  Комбинаторик  Үржвэрийн зарчим 

Түлхүүр үгс