Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
ЭЕШ 2008 A №6
$(x^2-4)\sqrt{2x-3}=0$ тэгшитгэл бод.
A.$\big\{-2;\frac32;2\big\}$ B.$\big\{\frac32;2\big\}$ C.$\big\{-\frac32;2\big\}$ D.$\big\{-2;-\frac32;2\big\}$ E.$\varnothing$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:41.82%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Харьцангуй хялбар бодлого боловч тодорхойлогдох мужид орохгүй шийдүүдийг хасалгүй алдаа гаргах тохиолдол элбэг тохиолддог.
Бодолт:Тодорхойлогдох муж нь $2x-3\ge 0\Leftrightarrow x\ge\dfrac32$ байна. Үржвэр тэгтэй тэнцэхийн тулд ядаж нэг үржигдэхүүн нь 0-тэй тэнцүү тул $$x^2-4=0\lor\sqrt{2x-3}=0\Rightarrow x=\pm2,x=\frac32$$
байна. Гэвч $x=-2$ нь тодорхойлогдох мужид орохгүй тул шийд болж чадахгүй.
Сорилго
2016-02-07 ЭЕШ 2008 A hw-58-2016-05-25 2008 оны ЭЕШ-ийн онцлох бодлогууд. Алгебр сэдвийн давтлага 2 Алгебр сэдвийн давтлага 2 тестийн хуулбар алгебр алгебр