Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Цифрүүд нь үл буурах эрэмбээр байрлах тоонууд

Цифрүүд нь үл буурах эрэмбээр байрлах 4 оронтой тоо хэдэн ширхэг байх вэ? Үл буурах тул цифр давтагдан орж болно.

A. $126$   B. $255$   C. $450$   D. $495$   E. $550$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 59.32%
Бодлогыг оруулсан: Batbayasgalan

Бодолт

Заавар: Давталттай хэсэглэлийн томьёог ашигла: $$C_{(n)}^k=C_{n+k-1}^k=\dfrac{(n+k-1)!}{(n-1)!\cdot k!}$$
Бодолт: Дурын 4 цифрийг цор ганц аргаар үл буурах эрэмбээр байрлуулж болох ба эхний цифр нь 0-ээс ялгаатай тул 1-9 цифрүүдээс 4-ийг нь давталттайгаар сонгох тоо буюу $$C_{(9)}^4=C_{12}^4=\dfrac{12\cdot11\cdot10\cdot9}{1\cdot 2\cdot 3\cdot 4}=495$$ байна.

Сорилго

2017-11-15  hw-58-2016-06-02  combinatorics  Давталттай хэсэглэл  Комбинаторик 2  Дискрет мат, Семинар №05, гэрийн даалгавар  математик115  2020 комбинаторик  Комбинаторик  Давталттай хэсэглэл  Комбинаторик  Давталттай хэсэглэл  Комбинаторик 2 тестийн хуулбар  Комбиторик ба магадлал  Давталттай Хэсэглэл  Комбинаторик, зуны сургалт  12.2. Давталттай хэсэглэл  Комбинаторик-oношлох сорил  Дискрет мат, Семинар №06 

Түлхүүр үгс