Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Дундаж оноо

Анги 10 хүү, 15 охинтой байсан ба биологийн шалгалтын дундаж оноо 90 байв. Охидын дундаж оноо $x$ байсан бол хөвгүүдийн дундаж оноог ол.

A.$200-\dfrac23x$   B.$225-\dfrac32x$   C.$250-2x$   D.$250-3x$   E.$275-2x$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:77.37%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Хөвгүүдийн дундаж оноог $y$ гэвэл хөвгүүдийн авсан нийт оноо $10y$, охидын авсан нийт оноо $15x$, нийт сурагчдын авсан оноо $10y+15x$ байна.
Бодолт:Нийт сурагчдын авсан оноо $25\cdot 90=2250$ тул $$10y+15x=2250\Rightarrow y=225-\frac32x$$

Сорилго

2017-11-11  Өмнөговь аймаг "Оюуны хурд" хөтөлбөр 

Түлхүүр үгс