Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Үржвэрийн өөрчлөлт

Хоёр эерэг тооны нэгийг нь $40\%$-аар ихэсгэж, нөгөө нь $40\%$-аар багасгавал үржвэр нь хэрхэн өөрчлөгдөх вэ?

A.өөрчлөгдөхгүй   B.$16\%$ ихсэнэ    C.$16\%$ багасан   D.$0.8\%$ ихсэнэ   E.$8\%$ багасан  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:71.54%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:$a$ тоог $n$ хувь ихэсгэвэл $a\Big(1+\dfrac{n}{100}\Big)$, багасгавал $a\Big(1-\dfrac{n}{100}\Big)$ болно.
Бодолт:Тоонуудыг $a$, $b$ гэвэл $a\Big(1+\dfrac{40}{100}\Big)$, $b\Big(1-\dfrac{40}{100}\Big)$ болж өөрчлөгдөх ба үржвэр $$a\Big(1+\dfrac{40}{100}\Big)\cdot b\Big(1-\dfrac{40}{100}\Big)=ab\Big(1^2-\dfrac{40}{100}\cdot\dfrac{40}{100}\Big)=ab\Big(1-\dfrac{16}{100}\Big)$$ тул $16\%$ багасана.

Сорилго

2017-11-10  Өгүүлбэртэй бодлого 

Түлхүүр үгс