Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Ялгаатай цифрүүд бүхий 5 оронтой тоонууд

Аравтын тооллын системд бүх цифр нь ялгаатай 5 оронтой тоо нийт хэдэн ширхэг байх вэ?

A. 24685   B. 25682   C. 26380   D. 27200   E. 27216  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 66.17%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Эхний цифрээс авахуулаад дараагийн цифрүүдээс ялгаатай байхаар сонгоно гэж үз.
Бодолт: Эхний цифр буюу 10000-тийн орон 1-9 цифрийн аль нь ч байж болох тул 9 боломжтой, мянгатын орны цифр нь өмнө сонгогдсон нэг цифрээс ялгаатай 0-9 цифрийн аль нь ч байж болох тул 9 боломжтой, зуутын орны цифр нь өмнөх 2 цифрээс ялгаатай тул 8 боломжтой, аравтын орны цифр нь өмнөх 3 цифрээс ялгаатай тул 7 боломжтой ба нэгжийн орны цифр нь 6 боломжтой байна. Иймд нийт $$9\cdot 9\cdot 8\cdot 7\cdot 6=27216$$ тоо байна.

Сорилго

2017-11-08  hw-58-2016-06-02  combinatorics  комбинаторик 3  Сэлгэмэл  Сэлгэмэл, гүйлгэмэл 

Түлхүүр үгс