Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Туслах ажилчны ажлын бүтээмж
Оёдолчин 4 цаг, түүний туслах 5 цаг ажиллаад 264 алчуур оёв. Хэрэв тэд 1 цагт нийлээд 60 алчуур оёдог бол 180 алчуурыг туслах нь хэдэн цагт оёдог вэ?
A.$4.4$ B.$5$ C.$7.5$ D.$3$ E.$4.5$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:79.82%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Оёдолчин туслахынхаа хамт 4 цагт хэдэн алчуур оёдог вэ? Туслах нь нэг цагт хэдэн алчуур оёдог вэ?
Бодолт:Оёдолчин туслахынхаа хамт 4 цагт нийт $4\cdot60=240$ алчуур оёно. Үүний дараа туслах нь нэг цаг нэмж ажиллахадаа $264-240=24$ алчуур оёжээ. Иймд 180 алчуурыг $\dfrac{180}{24}=7.5$ цагт оёно.