Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Үржүүлэх зарчим

0, 1, 2, 3 цифрүүдээр бичигдэх 3 оронтой тоо хэчнээн байх вэ?

A. $64$   B. $48$   C. $54$   D. $3^4$   E. $42$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 76.34%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $$A_1\times A_2\times\dots\times A_n=\{(a_1,a_2,\dots,a_n)\mid a_1\in A_1, a_2\in A_2,\dots, a_n\in A_n\}$$ олонлогийг $A_1,A_2,\dots,A_n$ олонлогуудын Декартын үржвэр гэж нэрлэдэг. Декарт үржвэрийн элементийн тоо нь $$|A_1\times A_2\times\dots\times A_n|=|A_1|\cdot |A_2|\cdot\dots\cdot |A_n|$$ байна. Үүнийг комбинаторикийн үржүүлэх зарчим гэж нэрлэдэг.
Бодолт: $a_1\in A_1=\{1,2,3\}$, $a_2\in A_2=\{0,1,2,3\}$, $a_3\in A_3=\{0,1,2,3\}$ тоонуудын хувьд $$f(\overline{a_1a_2a_n})=(a_1,a_2,a_3)$$ буулгалт нь $\overline{a_1a_2a_n}$ гурван оронтой тоонуудыг $A_1\times A_2\times A_3$ олонлогийн элементэд буулгах харилцан нэг утгатай буулгалт юм. Иймд бидний хайж буй гурван оронтой тоонуудын тоо нь $$|A_1\times A_2\times A_3|=3\cdot 4\cdot 4=48$$ байна.

Сорилго

2017-11-05  hw-58-2016-06-02  combinatorics  4.14  2020-06-04 сорил  комбинаторик 3  2021-01-15  Сэлгэмэл  КОМБИНАТОРИК  Сэлгэмэл, гүйлгэмэл 

Түлхүүр үгс