Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Нийлбэр нь тогтмол тоонуудын үржвэрийн ХИУ

$x>0$, $y>0$ ба $3x+2y=10$ бол $\sqrt{3x}+\sqrt{2y}$ илэрхийллийн хамгийн их утгыг ол.

A.$2\sqrt5$   B.$3\sqrt5$   C.$4\sqrt5$   D.$5\sqrt5$   E.$6\sqrt5$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:60.58%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Квадратын хамгийн их утгыг ол.
Бодолт:$$(\sqrt{3x}+\sqrt{2y})^2=3x+2y+2\sqrt{3x\cdot 2y}=10+2\sqrt{3x\cdot 2y}$$ байна. Нийлбэр нь тогтмол хоёр тооны үржвэр тэнцүү үедээ хамгийн их байдаг тул $3x=2y=5$ үед дээрх илэрхийлэл хамгийн их утгатай байна. Иймд $$\max\{10+2\sqrt{3x\cdot 2y}\}=10+2\sqrt{5\cdot 5}=20$$ тул $\max\{\sqrt{3x}+\sqrt{2y}\}=\sqrt{20}=2\sqrt5$ байна.

Сорилго

2017-11-02  бие даалт 5  Алгебр илэрхийлэл  Алгебр илэрхийлэл  Алгебрийн илэрхийллийг хялбарчлах  алгебр  алгебрийн илэрхийлэл  алгебрийн илэрхийлэл тестийн хуулбар 

Түлхүүр үгс