Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Өгөгдсөн бүтэц бүхий давталттай сэлгэмэл

"СОЛОНГО" үгийн үсгүүдийн байрыг солиход гурван O үсэг зэрэгцэж ороогүй хэчнээн ялгаатай үг үүсэх вэ?

A. $120$   B. $380$   C. $600$   D. $720$   E. $840$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 68.29%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Нийт боломжит үгийн тооноос гурван О үсэг зэрэгцэж орсон үгийн тоог хас.
Бодолт: СОЛОНГО үгэнд О үсэг 3 удаа; С, Л, Н, Г үсгүүд тус бүр 1, 1 удаа орсон тул нийт боломжит үгийн тоо нь $$P(3,1,1,1,1)=\dfrac{7!}{3!\cdot 1!\cdot 1!\cdot 1!\cdot 1!}=4\cdot 5\cdot 6\cdot 7=840$$ байна. Гурван O үсгээ нэг OOO үсэг гэж сэтгээд сэлгэвэл нийт 5 үсэг байгаа тул $5!=120$ үг үүснэ. Иймд бидний олох тоо $840-120=720$ байна.

Сорилго

2017-10-29  hw-58-2016-06-02  combinatorics  Өгөгдсөн бүтэц бүхий давталттай сэлгэмэл 

Түлхүүр үгс