Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Арифметик прогресс үүсгэдэг шийдүүд

$x^3+6x^2+5x+c=0$ тэгшитгэлийн шийдүүд арифметик прогресс үүсгэх бол $c$ аль нь вэ?

A. $3$   B. $6$   C. $-6$   D. $5$   E. $4$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 61.72%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Виетийн теорем ашигла. $a$, $b$, $c$ тоонууд энэ дарааллаараа арифметик прогрессийн дараалсан гишүүд бол $a+c=2b$ байдаг.
Бодолт: $x_1< x_2< x_3$ гэвэл Виетийн теоремоор $x_1+x_2+x_3=-6$ байна. Нөгөө талаас арифметик прогрессийн дараалсан гишүүд тул $x_1+x_3=2x_2$. Иймд $3x_2=-6\Rightarrow x_2=-2$ тоо тэгшитгэлийн шийд болох ба $$(-2)^3+6\cdot (-2)^2+5\cdot (-2)+c=0\Rightarrow c=-6$$

Сорилго

2017-10-26  daraala ba progress 

Түлхүүр үгс