Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Хуваагдах шинж

$12a+9b+36c$ илэрхийлэл 6-д хуваагдах $\overline{abc}$ гурван оронтой тоо хэдэн ширхэг байх вэ?

A.$450$   B.$500$   C.$405$   D.$900$   E.$360$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:68.15%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:$12a+36c$ илэрхийллийн $a$, $c$-ийн дурын утганд $6$-д хуваагдана. $b$-ийн ямар утганд $9b$ илэрхийлэл $6$-д хуваагдах вэ?
Бодолт:Хэрвээ $9b$ илэрхийлэл л $6$-д хуваагдах бол $12a+9b+36c$ илэрхийлэл $6$-д хуваагдах тул $b$ тэгш байх шаардлагатай. Иймд $a\neq0$, $b$-тэгш байх $(a,b,c)$ гуравтын тоо буюу $9\cdot 5\cdot 10=450$ боломж байна.

Сорилго

2017-10-25  Давтлага  бие даалт 8 

Түлхүүр үгс