Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Цилиндрийн суурийн радиус

Цилиндрийн эзлэхүүн $V=65\pi$ ба тэнхлэг огтлолын талбай $26$ байв. Цилиндрийн суурийн радиусыг ол.

A.$4$   B.$6$   C.$7$   D.$5$   E.$9$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:42.57%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Цилиндрийн суурийн радиус $r$, өндөр нь $h$ бол эзлэхүүн нь $V=\pi r^2h$, тэнхлэг огтлолын талбай нь $S=2rh$ байна.
Бодолт:Тэнхлэг огтлолын талбай нь $2rh=26$ тул $rh=13$ байна. Эзлэхүүн нь $$65\pi=\pi r^2h=\pi(rh)r=13\pi r$$ тул $r=5$ байна.

Сорилго

2017 №1Б  огторгүйн биет  2020-03-31 сорил  Эргэлтийн бие  Цилиндр  Цилиндр  ЭШ сорилго 2025.06.12 Б 

Түлхүүр үгс