Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Өнцгүүд нь прогресс үүсгэдэг 4 өнцөгт

Хэрвээ гүдгэр 4 өнцөгтийн хамгийн бага өнцөг нь $18^\circ$, бага өнцгөөс нь эхлэн өнцгүүдийг цагийн зүүний дагуу жагсаан бичихэд арифметик прогрессийн гишүүд болж байсан бол бага өнцгийн эсрэг орших өнцгийг ол.

A. $90^\circ$   B. $126^\circ$   C. $152^\circ$   D. $114^\circ$   E. $162^\circ$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 71.32%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Гүдгэр 4 өнцөгтийн дотоод өнцгүүдийн нийлбэр $360^\circ$.
Бодолт: Гүдгэр 4 өнцөгтийн дотоод өнцгүүдийн нийлбэр $360^\circ$ тул $$a_1+a_2+a_3+a_4=2(a_1+a_4)=360^\circ$$ байна. Иймд $a_4=180^\circ-18^\circ=162^\circ$ байна. Нөгөө талаас $a_4=a_1+3d$ тул $3d=162^\circ-18^\circ\Rightarrow d=48^\circ$ байна. $a_1$-ийн эсрэг өнцөг нь $a_3=18^\circ+2\cdot 48^\circ=114^\circ$ байна.

Сорилго

2017-10-22  Дараалал, бином задаргаа  daraala ba progress  Даралал, Прогресс 

Түлхүүр үгс