Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Арифметик ба геометр прогресс үүсгэдэг тоонууд

Өсөх арифметик прогресс үүсгэдэг 3 тооны нийлбэр 15 ба эдгээрийн дундах тооноос нэгийг хасвал геометр прогресс үүсгэнэ. Арифметик прогрессийн ялгавар аль нь вэ?

A. $2$   B. $-2$   C. $3$   D. $4$   E. $-3$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 73.42%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Хариунаас бод.

$a_1$, $a_2$, $a_3$ тоонууд арифметик прогрессийн дараалсан гишүүд байх зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл нь $$a_1+a_3=2a_2$$ байна.

$b_1$, $b_2$, $b_3$ тоонууд арифметик прогрессийн дараалсан гишүүд байх зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл нь $$b_1\cdot b_3=b_2^2$$ байна.
Бодолт: Мэдээж өсөх прогресс тул B, E хариултууд буруу хариулт байна. Арифметик прогресс тул $a_1+a_3=2a_2$ байна. Иймд $a_1+a_2+a_3=3a_2=15\Rightarrow a_2=5$ болно.

Хэрвээ $d=2$ гэвэл $a_1=3$, $a_2=5$, $a_3=7$ болох ба $a_2-1=4$ байна. Нөгөө талаас $3\cdot 7\neq 4^2$ тул $a_1,a_2-1,a_3$ нь геометр прогресс үүсгэхгүй.

Хэрвээ $d=3$ гэвэл $a_1=2$, $a_2=5$, $a_3=8$ болох ба $a_2-1=4$ байна. Нөгөө талаас $2\cdot 8=4^2$ тул $a_1,a_2-1,a_3$ нь геометр прогресс үүсгэнэ. Нэгэнт бодлогын хариулт олдсон тул цааш шалгах шаардлагагүй. Зөв хариулт нь C буюу $d=3$.

Сорилго

2017-10-20  математик112  математик112  2021-05-05 сорил Арифметик ба геометр прогрессийн бодлогууд  Сорил4  Сорил3 тестийн хуулбар  daraala ba progress 

Түлхүүр үгс