Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Хамгийн их гишүүний дугаар

$a_n=-3n^2+50n+2$ томьёогоор өгсөн дарааллын хамгийн их гишүүний дугаарыг ол.

A. 10   B. 8   C. 7   D. 9   E. 11  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 66.90%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $f(x)=-3x^2+50x+2$ параболын оройтой аль нь хамгийн ойрхон бэ?

Эсвэл хариунд өгөгдсөн 5 утга дээр дарааллын гишүүдийг олж хариу ашиглан бодож болно.
Бодолт: Параболын оройн цэг нь $-\dfrac{50}{2\cdot(-3)}=\dfrac{50}{6}=8\dfrac{1}{3}$ байна. Өгөгдсөн тоонуудаас 8 нь энэ тоотой хамгийн ойр байгаа тул 8-р гишүүн нь хамгийн их байна.

Сорилго

2017-10-19  2016-06-02  Дараалал  ДАРААЛАЛ  daraala ba progress 

Түлхүүр үгс