Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Кубийг багтаасан бөмбөрцөг

Кубийг багтаасан бөмбөрцгийн гадаргуугийн талбай $75\pi$ бол кубийн ирмэгийг ол.

A.$3$   B.$4$   C.$6$   D.$5$   E.$3\sqrt5$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:61.31%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:$R$ радиустай бөмбөрцгийн бүтэн гадаргуугийн талбай $S=4\pi R^2$ байдаг.
Бодолт:Кубийн талын уртыг $a$, багтаасан бөмбөрцгийн радуис нь $R$ гэе. Тэгвэл кубийн гол диагоналийн урт $2R$ тул $$(2R)^2=3a^2,\ S=4\pi R^2=75\pi$$ байна. Иймд $$3a^2=4R^2=75\Rightarrow a=5$$ байна.

Сорилго

2017-10-18  Огторгуйн геометр  Огторгуйн геометр  Огторгуйн геометр-1 

Түлхүүр үгс