Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Ялгавар 3-тай тэнцэх магадлал

1-10 тоонуудаас хоёрыг нь давталтгүйгээр сонгон авахад сонгогдсон тоонуудын ялгавар 3 байх магадлалыг ол.

A.$\dfrac15$   B.$\dfrac{2}{15}$   C.$\dfrac{8}{45}$   D.$\dfrac{7}{45}$   E.$\dfrac{3}{10}$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:78.62%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Хоёр тоо сонгох боломжийн тоо нь $C_{10}^2$ байна. Ялгавар нь 3-тай тэнцүү бүх хосуудыг жагсааж бич.
Бодолт:$C_{10}^2=\dfrac{10\cdot 9}{2}=45$. Эдгээрээс ялгавар нь 3-тай тэнцүү байх хосууд нь $\{1,4\}$, $\{2,5\}$, $\{3,6\}$, $\{4,7\}$, $\{5,8\}$, $\{6,9\}$, $\{7,10\}$ тул ялгавар нь 3 байх боломжийн тоо $7$. Иймд бидний олох магадлал $\dfrac{7}{45}$ байна.

Сорилго

2017-10-17  Сонгодог магадлал 

Түлхүүр үгс