Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Олонлогийн элемент

Хэрэв $A$ нь сондгой бүхэл тоонуудын, $B$ нь 5-д хуваагдах бүхэл тоонуудын, $C$ нь натурал тоон олонлог бол дараах олонлогуудын аль нь $-7$-г агуулах вэ?

A. $A\cap B$   B. $A\cup B$   C. $B\cup C$   D. $B\cap C$   E. $A\cap C$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 43.11%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар:
  1. $A$ ба $B$ олонлогуудын ерөнхий элементүүдээс тогтох олонлогийг $A$, $B$ олонлогуудын огтлолцол гээд $A\cap B$ гэж тэмдэглэнэ. $$x\in A\cap B\Leftrightarrow x\in A\land x\in B$$ Энд $\land$ нь логикийн ба холбоос (конъюнкц) юм.
  2. $A$ ба $B$ олонлогуудын ядаж нэгд нь ордог элементүүдээс тогтох олонлогийг $A$, $B$ олонлогуудын нэгдэл гээд $A\cup B$ гэж тэмдэглэнэ. $$x\in A\cup B\Leftrightarrow x\in A\lor x\in B$$ Энд $\lor$ нь логикийн эсвэл холбоос (дизъюнкц) юм.
Бодолт: $-7$ нь сондгой бүхэл тоо тул $-7\in A$, 5-д хуваагдахгүй тул $-7\not\in B$, натурал тоо биш тул $-7\not\in C$ байна.

$-7\in A\cap B\Leftrightarrow -7\in A$ ба $-7\in B$ байх ёстой гэтэл $-7\not\in B$ тул $-7\not\in A\cap B$.

$-7\in A\cup B\Leftrightarrow -7\in A$ эсвэл $-7\in B$ байх ёстой. $-7\in A$ тул $-7\in A\cup B$ байна. Иймд зөв хариулт нь B байна.

$-7$ нь бусад олонлогийн элемент болохгүйг өмнөхийн адил шалгаарай!

Сорилго

2017-10-15  2017-04-04  Оношилгоо тест 12 анги  Сорилго 2  жилийн эцсийн шалгалт  жилийн эцсийн шалгалт  ЭЕШ сорил-1  2020 оны 2 сарын 27 Хувилбар 4  2020 оны 2 сарын 27 Хувилбар 4 тестийн хуулбар  2020 оны 2 сарын 27 Хувилбар 4 тестийн хуулбар  2020 оны 2 сарын 27 Хувилбар 4 тестийн хуулбар  ЭЕШ сорил-6  10-р ангийн сургуулийн математикийн сорил 2020-04-06  5.18  эеш -2019 хувилбар  ЭЕШ-ын бэлтгэл  ЭЕШ-ын бэлтгэл тестийн хуулбар  Оношилгоо тест 12 анги тестийн хуулбар  Сорил1  ОЛОНЛОГ  2021.05.05  Оношилгоо тест 12 анги тестийн хуулбар  Олонлог  олонлог  2022-01-07  2022-01-07-nii soril  2022-11-12 өдрийн СОРИЛ №2  Оношилгоо тест 12 анги тестийн хуулбар 

Түлхүүр үгс