Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

$\sin(\arccos\alpha)$

$\sin\Big(\arccos\dfrac25\Big)=?$

A.$\dfrac25$   B.$\dfrac35$   C.$\dfrac{\sqrt{3}}{5}$   D.$\dfrac{\sqrt{21}}{5}$   E.$-\dfrac{3\sqrt{2}}{5}$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:67.60%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:$\cos(\arccos x)=x$ ба үндсэн адилтгал ашигла. Мөн $0\le\arccos x\le\pi$ болохыг анхаар.
Бодолт:$\alpha=\arccos\dfrac25$ гэвэл $0\le\alpha\le\pi$ тул $\sin\alpha\ge0$ байна. Иймд үндсэн адилтгалаас $$\sin\alpha=\sqrt{1-\cos^2\alpha}$$ Нөгөөтэйгүүр $\cos\alpha=\dfrac25$ тул $$\sin\Big(\arccos\frac25\Big)=\sqrt{1-\Big(\frac25\Big)^2}=\dfrac{\sqrt{21}}{5}$$

Сорилго

2017-10-14  тригонометр илэрхийлэл  дифференциал тэгшитгэл  Тригонометрийн функц, зуны сургалт  тригонометр тэгшитгэл 1  06.1. Тригонометрийн функцийн зарим онцлог утгууд 2023 

Түлхүүр үгс