Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Магадлалын сонгодог тодорхойлолт

Уутанд 4 цагаан, 6 хар, 3 улаан, 8 ногоон бөмбөг байв. Таамгаар нэг бөмбөг авахад цагаан юмуу ногоон өнгөтэй байх магадлалыг ол.

A. $\dfrac{8}{21}$   B. $\dfrac{4}{7}$   C. $\dfrac{1}{2}$   D. $\dfrac{1}{3}$   E. $\dfrac{4}{21}$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 80.16%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Нийт эгэл үзэгдүүд нь уутанд байгаа 21 бөмбөгийн нэг нь гарч ирэх үзэгдэл. Үүнээс ивээдэг эгэл үзэгдүүд нь цагаан юмуу ногоон бөмбөг гарч ирэх үзэгдлүүд байна.

Хэрвээ эгэл үзэгдлүүд нь бүгдээрээ ижил боломжтой бол $$\color{red}{\text{Үзэгдлийн магадлал}=\dfrac{\text{Үзэгдлийг ивээдэг эгэл үзэгдлийн тоо}}{\text{Нийт эгэл үзэгдлийн тоо}}}$$ байна.
Бодолт: Цагаан юмуу ногоон бөмбөг байх $4+8=12$ боломж байгаа тул таамгаар авсан бөмбөг цагаан юмуу ногоон өнгөтэй байх эгэл үзэгдлийн тоо 12 байна. Иймд магадлал нь $\dfrac{12}{21}=\dfrac{4}{7}$ байна.

Сорилго

2017-10-11  hw-81-2017-05-25  Сонгодог магадлал 

Түлхүүр үгс