Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Функцийн утгын муж
$y=-x^2+4x-12$ функцийн дүрийг ол.
A. $]-\infty;+\infty[$
B. $[2;+\infty[$
C. $]-\infty;-12]$
D. $]-\infty;-8[$
E. $]-\infty;-8]$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 50.43%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Функцийн дүр нь тухайн функцийн авч болох бүх утгуудын олонлог юм:
$$\text{Дүр}=\{a\in\mathbb R\mid \exists x\in D(f):a=f(x) \}$$
Энд $D(f)$ нь $f$ функцийн тодорхойлогдох муж. Өөрөөр хэлбэл $a$ тоо $f$ функцийн дүрд харъяалагдах зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл нь $a=f(x)$ тэгшитгэл тодорхойлогдох мужид шийдтэй байх явдал юм.
Бодолт: $$a=-x^2+4x-12=0\Leftrightarrow x^2-4x+(a+12)=0$$ тэгшитгэл шийдтэй байх зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл нь
$$D=(-4)^2-4\cdot 1\cdot(a+12)\ge 0\Leftrightarrow -32-4a\ge 0$$
тул $a\le -8$ байна. Иймд $y=-x^2+4x-12$ функцийн дүр нь $]-\infty;-8]$ байна.
Сорилго
2017-10-08
Алгебрийн илэрхийлэл 2
Функцийн утга, Тодорхойлогдох муж
Квадрат функц
Сэдвийн шалгалт А
жилийн эцсийн шалгалт
2020-03-16 сорил
Тест 12 в 03.21
2020-04-09 сорил
Тест 12 в 04.13
ДАВТЛАГА №3, Матриц, Квадрат функц
Дараалал нийлбэр функц, өгүүлбэртэй бодлого сорил
бие даалт 4
2020-11-30
2020-12-08
2020-12-25
Алгебр тестийн хуулбар
Аймгийн нэгдсэн сорил
ФУНКЦИЙН УТГА 1
2020-05-06
Алгебрийн илэрхийлэл 2 тестийн хуулбар
оk
оk
оk
Функц
Квадрат функц
Xолимог тест 1
Функц
Функц
Шугаман функц, квадрат функц, зуны сургалт