Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

1000-аас бага натурал тоонуудын цифрүүдийн нийлбэр

1000-аас эрс бага бүх натурал тоонуудыг багаас эхлэн залгуулж бичихэд гарах тооны цифрүүдийн нийлбэр хэдтэй тэнцүү байх вэ?

A. $9500$   B. $11000$   C. $12500$   D. $13000$   E. $13500$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 61.85%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Цифр бүр хэдэн удаа орохыг тоол.
Бодолт: Цифр бүр нэгж, аравт, зуутын оронд тус бүр 100 удаа орно. Жишээ нь $\overline{ab1}$ хэлбэрийн тооны хувьд $a$, $b$ нь тус бүрдээ 10, 10 боломжтой тул нийт $10\cdot 10=100$ боломж байна ($0a1$-г $\overline{a1}$ гэж үзнэ). Иймд цифр 300 удаа орох тул эдгээр тоонуудын цифрүүдийн нийлбэр нь $$300(0+1+2+\dots+9)=300\cdot 45=13500$$ байна.

Сорилго

2017-10-06  hw-58-2016-06-02  combinatorics  Комбинаторик 1  Комбинаторикийн элдэв бодлогууд  Комбинаторик 1 тестийн хуулбар 

Түлхүүр үгс