Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Шулууны тэгшитгэл
$A(3,4)$, $B(-2,3)$ цэгүүдийг дайрсан шулууны тэгшитгэл аль нь вэ?
A.$x+5y-23=0$ B.$x+5y-13=0$ C.$x-5y+17=0$ D.$5x+y-19=0$ E.$x+y-7=0$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:66.84%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:$A(x_1,y_1)$, $B(x_2,y_2)$ цэгүүдийг дайрсан шулууны тэгшитгэл нь
$$\dfrac{x-x_1}{x_2-x_1}=\dfrac{y-y_1}{y_2-y_1}$$
байдаг.
Мөн цэг шулуунд харъяалагдах нөхцөлийг шалгаж хариунаас бодож болно: $A(x_0,y_0)$ цэг $ax+by+c=0$ шулуунд харъялагдах зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл нь $$ax_0+by_0+c=0$$ байна.
Мөн цэг шулуунд харъяалагдах нөхцөлийг шалгаж хариунаас бодож болно: $A(x_0,y_0)$ цэг $ax+by+c=0$ шулуунд харъялагдах зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл нь $$ax_0+by_0+c=0$$ байна.
Бодолт:$$\dfrac{x-3}{-2-3}=\dfrac{y-4}{3-4}\Leftrightarrow x-5y+17=0$$
Сорилго
2017-10-06 Огторгуйн геометр 1 Огторгуйн геометр 1 2020 оны 2 сарын 28 Хувилбар 5 ЭЕШ сорил 1 Огторгуйн геометр 1 тестийн хуулбар Xолимог тест Xолимог тест тестийн хуулбар Xолимог тест тестийн хуулбар Шулууны тэгшитгэл вектор координатын геометр Координатын геометр -11