Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Иррационал тэгшитгэл

$\sqrt{3x+4}=x-2$ тэгшитгэл бод.

A. $0$ ба $7$   B. $-1$ ба $0$   C. $15$   D. $7$   E. $7$ ба $-1$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 59.22%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Иррационал тэгшитгэлийг бодоход гаргадаг гол алдаа нь $\sqrt{f(x)}=g(x)$ тэгшитгэлийг $f(x)=g^2(x)$ тэгшитгэлтэй тэнцүү чанартай гэж үзэх юм. Энэ тохиолдолд илүү шийд гарах боломжтой юм.

Хялбар иррационал тэгшитгэлийг хариунаас бодоход амархан байдаг.
Бодолт: $x=0$ үед $\sqrt{0+4}=2\neq0-2=-2$ тул A ба B хариулт буруу.

$x=-1$ үед $\sqrt{3\cdot(-1)+4}=1\neq-1-2=-3$ тул E хариулт буруу.

$x=15$ үед $\sqrt{3\cdot 15+4}=7\neq 7-2=5$ тул C хариулт буруу байна. Иймд үлдсэн D хариулт зөв хариулт байна.

Сорилго

2017-10-05  Алгебрийн тэгшитгэл, тэнцэтгэл биш 1  Алгебрийн тэгшитгэл, тэнцэтгэл биш 1 тестийн хуулбар  алгебр  алгебр 

Түлхүүр үгс