Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Цифрийн тоо

1-200 хүртэлх тоонуудыг цувуулан бичихэд 1-ийн цифрийг хэдэн удаа ашиглах вэ?

A. 55   B. 110   C. 130   D. 140   E. 160  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 65.00%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: 200-г бичихэд 1-ийн цифр оролцохгүй тул тооцохгүй байж болно. 1-ийн цифр нэгж, аравт, зуутын оронд тус бүрдээ хэдэн удаа бичигдэх вэ? Өөрөөр хэлбэл $\overline{ab1}$, $\overline{a1b}$, $\overline{1ab}$ хэлбэрийн 200-аас бага хэчнээн тоо байх вэ?
Бодолт: $\overline{ab1}$, $\overline{a1b}$ хэлбэрийн тоонууд $a\in\{0,1\}$, $b\in\{0,1,2,\dots,9\}$ тул тус бүрдээ $2\cdot 10=20$ ширхэг байна.

$\overline{1ab}$ хэлбэрийн тоонууд нь 100-199 хүртэлх тоонууд тул 100 ширхэг байна.

Иймд нийт $20+20+100=140$ ширхэг 1-ийн цифр ашиглана.

Сорилго

2017-10-04  hw-58-2016-06-02  combinatorics  ЭЕШ-ийн сорилго B-хувилбар  2020 он 2 сарын 20 Хувилбар 2  2020 комбинаторик  Комбинаторикийн элдэв бодлогууд 

Түлхүүр үгс