Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Харандаа, бал, үзэгний үнэ
4 харандаа, 7 бал, 3 үзэг нийлээд 2310 төгрөгийн үнэтэй. 3 харандаа, 5 бал, 2 үзэг нийлээд 1620 төгрөгний үнэтэй бол 1 харандаа, 1 бал нийлээд хэдэн төгрөг вэ?
A.120 B.240 C.360 D.480 E.500
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:72.97%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:1 ширхэг харандаа $x$ төгрөг, 1 ширхэг бал $y$ төгрөг, 1 ширхэг үзэг $z$ төгрөг гэвэл $4x+7y+3z=2310$, $3x+5y+2z=1620$ байна. $x+y$ хэдтэй тэнцүү вэ?
Бодолт:$4x+7y+3z=2310$ тэгшитгэлийг $-2$-аар, $3x+5y+2z=1620$ тэгшитгэлийг $3$-аар үржүүлээд нэмбэл
$$-2(4x+7y+3z)+3(3x+5y+2z)=-2\cdot 2310+3\cdot 1620$$
буюу
$$x+y=-4620+4860=240$$
байна.
Сорилго
2017-10-02 Te математик108 математик109 Тест9-8 Дараалал нийлбэр функц, өгүүлбэртэй бодлого сорил бие даалт 8