Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Зөв 12 өнцөгтийн талбай
Нэгж радиустай тойрогт багтсан зөв 12 өнцөгтийн талбай аль нь вэ?
A.$1$ B.$2$ C.$2\sqrt3$ D.$2\sqrt2$ E.$3$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:59.30%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Зөв 12 өнцөгтийн зэрэгцээ хоёр оройг багтаасан тойргийн төвтэй холбоход $\dfrac{360^\circ}{12}=30^\circ$ өнцөгт үүснэ.
Гурвалжны талбайг хоёр тал болон тэдгээрийн хоорондох өнцгөөр нь $$S=\dfrac12ab\sin\gamma$$ томьёог ашиглан боддог.
Гурвалжны талбайг хоёр тал болон тэдгээрийн хоорондох өнцгөөр нь $$S=\dfrac12ab\sin\gamma$$ томьёог ашиглан боддог.
Бодолт:Зөв 12 өнцөгтийн талбай нь зураг дээрх $OAB$-гурвалжны талбайгаас 12 дахин их байна.
$OAB$ гурвалжны талбай $$S_{\triangle OAB}=\dfrac12\cdot{OA}\cdot{OB}\cdot\sin30^\circ=\dfrac12\cdot1\cdot1\cdot\dfrac12=\dfrac14$$
тул зөв 12 өнцөгтийн талбай $12\cdot\dfrac14=3$ байна.

Сорилго
2017-10-02 2016-11-18 Хавтгайн геометр 2 Хавтгайн геометр ДӨРВӨН ӨНЦӨГТ Хавтгайн геометр 2 тестийн хуулбар