Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Нийт бууралтын хувь

Үйлдвэр бүтээгдэхүүнийхээ үнийг жил бүр ижил хувиар хорогдуулж хоёр жилийн дараа одоогийн үнийн $64\%$ болгохын тулд жилд үнээ хэдэн хувиар бууруулах вэ?

A.$18\%$   B.$20\%$   C.$22\%$   D.$24\%$   E.$36\%$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:61.71%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Одоогийн үнийг $a$, жилд буулгах хувийг $x$ гэвэл нэг жилийн дараа үнэ $a-a\cdot x\%=a\left(1-\dfrac{x}{100}\right)$, дараагийн жилд шинэ үнийн $x$ хувиар буулгах тул $a\left(1-\dfrac{x}{100}\right)^2$ болно.
Бодолт:Жил бүр тогтмол $x$ хувиар үнээ буулгавал 2 жилийн дараа үнэ $a\left(1-\dfrac{x}{100}\right)^2$ болох бөгөөд одоогийн үнийн $64\%$ тул $$a\left(1-\dfrac{x}{100}\right)^2=a\cdot\dfrac{64}{100}$$ болно. Иймд $1-\dfrac{x}{100}=\pm\dfrac{8}{10}$ ба $0< x<10$ байх ёстой тул $1-\dfrac{x}{100}=\dfrac{80}{100}$ буюу $x=20$ байна.

Сорилго

2017-09-25  Өгүүлбэртэй бодлого 

Түлхүүр үгс