Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Цилиндрт багтсан тэгш өнцөгт

Шулуун цилиндрийн суурийн радиус 5см байв. Оройнууд нь цилиндрийн дээд доод суурь дээр байрлах тэгш өнцөгтийн суурь дээрх талын урт 6см, энэ хавтгай цилиндрийн суурьтай $60^\circ$ үүсгэх бол тэгш өнцөгтийн талбайг ол.

A. 96 см.кв   B. 60 см.кв   C. 72 см.кв   D. 80 см.кв   E. 48 см.кв  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 41.87%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Суурь дээрх проекцийг ол.
Бодолт: $OD=5$ см, $BD=\dfrac{6}{2}=3$ см тул Пифагорын теорем ёсоор $OB=\sqrt{5^2-3^2}=4$ см байна. $BD$ нь суурьт багтсан тэгш өнцөгтийн өндрийн хагастай тэнцүү тул суурийн өндөр буюу $CB=2\cdot 4=8$ см ба $CB=AB\cos 60^\circ$ тул $AB=\dfrac{8}{\cos60^\circ}=16$ см болно. Иймд багтсан тэгш өнцөгтийн талбай $6\cdot 16=96$ см.кв байна.

Сорилго

2017-09-24  hw-56-2016-06-15  Огторгуйн геометр 3  2020-03-31 сорил  06-10  2021-01-13  Цилиндр  Цилиндр  Цилиндр 

Түлхүүр үгс