Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2014 B №31

Гар утасны дугаарын эхний 4 оронгийн цифрүүдийн нийлбэр сүүлчийн 4 оронгийн цифрүүдийн нийлбэртэй тэнцүү байвал "аз"-тай дугаар гэе. 99945**9 хэлбэрийн дугаартай хэрэглэгч "аз"-тай дугаар барих магадлалыг ол.

A.$0.05$   B.$0.2$   C.$0.04$   D.$0.02$   E.$0.01$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:39.62%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:$99945XY9$ гэвэл $9+9+9+4=5+X+Y+9$ буюу $X+Y=17$ байна. Иймд $(X,Y)=(8,9)$, $(X,Y)=(9,8)$ гэсэн хоёр л боломж байна.
Бодолт:$99945XY9$ гэвэл $9+9+9+4=5+X+Y+9$ буюу $X+Y=17$ байна. Иймд $(X,Y)=(8,9)$, $(X,Y)=(9,8)$ гэсэн хоёр л боломж байна. $(X,Y)$-ийн нийт боломжийн тоо нь $10\cdot 10=100$.Иймд азын дугаар байх магадлал $\dfrac{2}{100}=0.02$ болно.

Сорилго

ЭЕШ 2014 B  magadlal  ЭЕШ магадлал  ЭЕШ 2014 B тестийн хуулбар  ЭЕШ 2014 B тестийн хуулбар  Сонгодог магадлал  ЭЕШ 2014 B тестийн хуулбар  TV nevtruuleg 

Түлхүүр үгс