Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
ЭЕШ 2014 B №30
Анги 10 хүү, 20 охинтой бөгөөд Математик-ийн шалгалтанд авсан ангийн дундаж оноо 70 байв. Харин охидын дундаж оноог $x$ гэвэл хөвгүүдийн авсан дундаж оноог $x$-ээр илэрхийлээрэй.
A.$70-x$ B.$210-x$ C.$105-0.5x$ D.$105-2x$ E.$210-2x$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:35.78%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Дундаж $=\dfrac{\text{Нийлбэр}}{\text{Тоонуудын тоо}}$ ба хөвгүүдийн нийлбэр оноог $A$, охидын нийлбэр оноог $B$ гэвэл $70=\dfrac{A+B}{30},\, x=\dfrac{B}{20} $ болно.
Бодолт:Хөвгүүдийн нийлбэр оноог $A$, охидын нийлбэр оноог $B$ гэвэл $70=\dfrac{A+B}{30},\, x=\dfrac{B}{20} $ болно. Хөвгүүдийн нийт оноо $2100-20x$ болно. Иймд хөвгүүдийн дундаж оноо $\dfrac{2100-20x}{10}=210-2x$
Сорилго
ЭЕШ 2014 B uguulbertei hw-56-2016-06-15 2016-08-22 ЭЕШ өгүүлбэртэй бодлогууд Дараалал, Нийлбэр, Функц, Өгүүлбэртэй бодлого 3 ЭЕШ 2014 B тестийн хуулбар ЭЕШ 2014 B тестийн хуулбар ЭЕШ 2014 B тестийн хуулбар