Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Квадрат 3 гишүүнтийн сөрөг биш муж

$y=\sqrt{ax^2-2ax+4}$ функц бүх тоон шулуун дээр тодорхойлогддог байх $a$ параметрийн утгыг ол.

A.$0< a\le4$   B.$a\ge 4$   C.$-4\le a\le0$   D.$a\le 4$   E.$a>0$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:55.48%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Тодорхойлогдох муж нь $ax^2-2ax+4\ge 0$ байна. $ax^2+bx+c$ квадрат 3 гишүүнт бүх тоон шулуун дээр сөрөг биш утгатай байхын тулд $a>0$ ба $D=b^2-4ac\le 0$ байна.
Бодолт:Бүх тоон шулуун дээр $ax^2-2xa+4\ge0$ байхын тулд $a>0$ ба $$D=(-2a)^2-4\cdot a\cdot 4=4a^2-16a\le 0$$ байна. $4a^2-16a\le 0\Leftrightarrow a\le 0\le 4$ ба $a>0$ тул $0< a\le 4$ байна.

Сорилго

2017-09-15  Функц  Функц 

Түлхүүр үгс