Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2012 B №11

Сурагч эхний өдөр нийт асуултын $\dfrac15$ ба 3 асуулт, 2 дахь өдөр үлдсэн асуултын $40\%$ ба 6 асуулт, 3 дахь өдрийн үдээс өмнө үлдсэн асуултуудынхаа $\dfrac{2}{3}$ хэсгийг боловсруулахад 7 асуулт боловсруулаагүй үлдсэн бол шалгалт хэдэн асуулттай байсан бэ?

A.$60$   B.$40$   C.$50$   D.$70$   E.$80$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:36.30%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Дараах асуултын дагуу хариулж бод.

3 дахь өдөр нийт хэдэн боловсруулаагүй асуулт үлдсэн байсан бэ?

2 дахь өдөр боловсруулаагүй үлдсэн асуултуудын $60\%$ нь хэд байсан бэ? Нийт хэдэн боловруулаагүй асуулт үлдсэн байсан бэ?

Анх хэдэн асуулт байсан бэ?
Бодолт:3 дахь өдөр нийт хэдэн боловсруулаагүй асуулт үлдсэн байсан бэ? З дахь өдрийн үдээс хойш $1-\dfrac23=\dfrac13$ хэсэг буюу 7 асуулт үлдсэн тул нийт $7\cdot 3=21$ боловсруулаагүй асуулт байжээ.

2 дахь өдөр боловсруулаагүй үлдсэн асуултуудын $60\%$ нь хэд байсан бэ? Нийт хэдэн боловруулаагүй асуулт үлдсэн байсан бэ? Энэ $60\%$ нь 3 дахь өдөр үлдсэн 21 асуулт болон нэмж боловсруулсан 6 асуултаас бүрдэх тул нийт 27 асуулт болно. Иймд нийт $\dfrac{27}{60\%}\cdot100\%=45$ боловсруулаагүй асуулт байжээ.

Анх хэдэн асуулт байсан бэ? Өмнөхийн адилаар $45+3=48$ нь $1-\dfrac{1}{5}=\dfrac45$ хэсэг болно. Иймд нийт $48:\dfrac45=48\cdot\dfrac54=60$ асуулт байжээ.

Сорилго

2017-09-06  ЭЕШ 2012 B  uguulbertei  hw-56-2016-06-15  Тест 12 в 03.23  Өгүүлбэртэй бодлого 

Түлхүүр үгс