Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
ЭЕШ 2015 C №24
Цилиндрийн радиус 13 см ба түүний өндөр 10 см бол түүний квадрат хэлбэртэй огтлол тэнхлэгээс ямар зайд хийгдэх вэ?
A.12 см B.13 см C.10 см D.8 см E.5 см
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:33.19%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Цилиндрийн суурь дээр түүний квадрат хэлбэрийн огтлол нь 10 см урттай хөвч болж харагдана.
Бодолт:Цилиндрийн хөндлөн огтлолд түүний квадрат хэлбэрийн огтлол нь 10 см урттай хөвч болж харагдана. Иймд бид 13 см радиустай тойргийн $\ell=10$ см урттай хөвч хүртэлх зайг бодох шаардлагатай. Төвөөс хөвч хүртэлх зайг $d$ гэвэл Пифагорын теорем ёсоор $R^2=d^2+(\ell/2)^2$ байх тул $d=\sqrt{13^2-5^2}=12$ байна.