Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2015 C №14

Гүдгэр 12 өнцөгт хэдэн диагоналтай вэ?

A. 108   B. 132   C. 66   D. 86   E. 54  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 44.86%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Орой бүрээс хөрш 2 ба тухайн оройноос бусад $n-3$ оройруу диагональ татаж болох ба энд диагональ бүр 2 удаа тоологдох тул нийт диагоналийн тоо $\dfrac{n(n-3)}{2}$.

Мөн нийт хоёр орой сонгох боломжийн тооноос талын тоог хасах аргаар дээрх томьёог гарж авч болдог: $$C_n^2-n=\dfrac{n(n-1)}{2}-n=\dfrac{n(n-3)}{2}$$
Бодолт: Диагоналийн тоо $\dfrac{n(n-3)}{2}$ байдаг тул $\dfrac{12\cdot 9}{2}=54$.

Сорилго

ЭЕШ 2015 C  ЭЕШ комбинаторик  ЭЕШ 2015 C тестийн хуулбар  Комбинаторикийн элдэв бодлогууд 

Түлхүүр үгс