Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
ЭЕШ 2015 B №24
Цилиндрийн радиус 5 см ба түүний өндөр 6 см бол түүний квадрат хэлбэртэй огтлол тэнхлэгээс ямар зайд хийгдэх вэ?
A.1 см B.2 см C.4 см D.3 см E.5 см
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:48.66%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Цилиндрийн суурь дээр түүний квадрат хэлбэрийн огтлол нь 6 см урттай хөвч болж харагдана.
Бодолт:Цилиндрийн хөндлөн огтлолд түүний квадрат хэлбэрийн огтлол нь 6 см урттай хөвч болж харагдана. Иймд бид 5 см радиустай тойргийн $\ell=6$ см урттай хөвч хүртэлх зайг бодох шаардлагатай. Төвөөс хөвч хүртэлх зайг $d$ гэвэл Пифагорын теорем ёсоор $R^2=d^2+(\ell/2)^2$ байх тул $d=\sqrt{5^2-3^2}=4$ байна.