Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2015 B №23

$A$ ба $B$ хотоос нэгэн зэрэг угталцан гарсан хоёр машин 3 цаг явсны дараа зөрж өнгөрөөгүй ба тэдгээрийн хоорондох зай 140 км болсон байв. Хэрэв бүх замыг нэг нь 16 цаг, нөгөө нь 8 цагт туулдаг бол хоёр машины хурдны нийлбэрийг ол.

A.30 км/цаг   B.20 км/цаг   C.40 км/цаг   D.50 км/цаг   E.60 км/цаг  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:41.24%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:$AB$ хотуудын хоорондох зайг $S$ гэвэл $v_1=\dfrac{S}{16}$, $v_2=\dfrac{S}{8}$ байна.
Бодолт:$S-140=\Big({\dfrac{S}{16}+\dfrac{S}{8}}\Big)\cdot3\Rightarrow S-140=\dfrac{9S}{16}\Rightarrow S=320$. $v_1+v_2=\dfrac{320}{16}+\dfrac{320}{8}=60$.

Сорилго

ЭЕШ 2015 B  uguulbertei  2020-03-17 Soril  ЭЕШ 2015 B  ЭЕШ 2015 B тестийн хуулбар 

Түлхүүр үгс