Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
ЭЕШ 2015 B №12
Нэгж радиустай дугуй дотроос таамгаар нэг цэг авахад дугуйн төвөөс $\dfrac14$-ээс бага зайд байх магадлалыг ол.
A.$\dfrac{15}{16}$ B.$\dfrac12$ C.$\dfrac{1}{16}$ D.$\dfrac{3}{4}$ E.$\dfrac{1}{4}$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:54.15%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Нэгж радиустай дугуйн талбай $\pi$ байна. Дугуйн төвөөс $\dfrac14$-ээс бага зайд байх цэгүүдийн геометр байр нь $\dfrac14$ радиустай төв нь дугуйн төвтэй давхцах дугуй байна. Геометр магадлал ашиглан магадлалыг бодно.
Бодолт:$P=\dfrac{\pi\big(\frac14\big)^2}{\pi}=\dfrac1{16}$.
Сорилго
ЭЕШ 2015 B magadlal Сургуулийн сорилго 3 МАГАДЛАЛ ЭЕШ 2015 B ЭЕШ сорилго 2022 -2 Сорилго2 А хувилбар ЭЕШ 2015 B тестийн хуулбар Magadlal 12 2025-10-11 Сургуулийн сорил