Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2007 A №15

Арифметик прогрессийн эхний гишүүн нь $(-27)$, ялгавар нь 5 бол эхний $n$ гишүүний нийлбэрийн хамгийн бага утгыг ол.

A. $-84$   B. $-89$   C. $-88$   D. $-87$   E. $-85$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 38.90%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Эхний гишүүд дотор эерэг гишүүн нэмэгдвэл нийлбэр ихсэнэ.
Бодолт: Эхний сөрөг гишүүд нь $-27$, $-22$, $-17$, $-12$, $-7$, $-2$ бөгөөд дараагийн гишүүн $3$ нэмэгдсэн тохиолдолд нийлбэрийн утга өсч эхлэх тул хамгийн бага байх нийлбэр нь $-27-22-17-12-7-2=-87$ байна.

Сорилго

ЭЕШ 2007 A  2017-09-20  2020-03-25 soril  АРИФМЕТИК ПРОГРЕСС  ЭЕШ 2007 A тест  Сорил4  Сорил3 тестийн хуулбар  daraala ba progress 

Түлхүүр үгс