Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Хоёр улаан бөмбөг

Хайрцагт 10 улаан, 5 хөх бөмбөг байв. Санамсаргүйгээр хоёр бөмбөг гаргаж ирэхэд хоёулаа улаан байх магадлалыг ол.

A.$\dfrac{1}{5}$   B.$\dfrac13$   C.$\dfrac12$   D.$\dfrac37$   E.$\dfrac47$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:49.18%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Улаан бөмбөгүүд нь $A=\{a_1,\dots,a_{10}\}$, хөх бөмбөгүүд нь $B=\{b_1,\dots,b_5\}$ гээд $A\cup B$ олонлогоос 2 элемент сонгоно. Хоёр улаан бөмбөг гарч ирэх боломжийн тоо нь $A$ олонлогоос 2 элемент сонгох боломжийн тоо байна.
Бодолт:Хоёр улаан бөмбөг гарч ирэх боломжийн тоо нь $C_{10}^2=\dfrac{10\cdot 9}{2}=45$, хоёр бөмбөг сонгох боломжийн тоо нь $C_{15}^2=\dfrac{15\cdot 14}{2}=105$ байна.

Иймд гарч ирсэн 2 бөмбөг хоёулаа улаан байх магадлал $$\dfrac{45}{105}=\dfrac37.$$

Сорилго

2017-08-17  06-05 -15  06-05 -15  06-05 -15 тестийн хуулбар  06-05 -15 тестийн хуулбар  Сонгодог магадлал  МАГАДЛАЛ  магадлал 

Түлхүүр үгс