Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2015 A №27

Хайрцагт 5 улаан, 3 хөх бөмбөг байв. Хайрцагнаас таамгаар 2 бөмбөг буцааж хийхгүйгээр дараалан нэг нэгээр нь авахад эхэлж авсан бөмбөг нь улаан, дараа нь авсан бөмбөг нь хөх байх магадлалыг ол.

A.$\dfrac{15}{28}$   B.$\dfrac{15}{64}$   C.$\dfrac1{15}$   D.$\dfrac{15}{56}$   E.$\dfrac{25}{64}$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:43.54%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Эхлээд улаан дараа нь хөх бөмбөг гарч ирэх боломжийн тоо $5\cdot 3=15$. Нийт 8 бөмбөгнөөс хоёр бөмбөг дэс дараалуулан гаргаж ирэх боломжийн тоо нь $8\cdot 7=56$ байна.
Бодолт:Бүх тохиолдол нь ижил боломжтой гэвэл магадлалын сонгодог тодорхойлолт ёсоор эхлээд улаан, дараа нь хөх бөмбөг гарч ирэх магадлал нь $\dfrac{15}{56}$ байна.

Сорилго

ЭЕШ 2015 A  ЭЕШ магадлал  ЭЕШ 2015 A alias  хольмог тест-2  Тест 12 в 03.12  2020-04-24 сорил  2020-12-05 сорил  Сонгодог магадлал  ЭЕШ 2015 A тестийн хуулбар  Даалгавар 3  2023-11-23 Аймгийн нэгдсэн сорил  Magadlal 12 

Түлхүүр үгс