Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2015 A №24

Цилиндрийн радиус 5 см ба түүний өндөр 8 см бол түүний квадрат хэлбэртэй огтлол тэнхлэгээс ямар зайд хийгдэх вэ?

A. 1 см   B. 2 см   C. 4 см   D. 3 см   E. 5 см  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 43.87%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Цилиндрийн хөндлөн огтлолд түүний квадрат хэлбэрийн огтлол нь 8 см урттай хөвч болж харагдана. Иймд бид 5 см радиустай тойргийн $\ell=8$ см урттай хөвч хүртэлх зайг бодох шаардлагатай.
Бодолт: Төвөөс хөвч хүртэлх зайг $d$ гэвэл Пифагорын теорем ёсоор $R^2=d^2+(\ell/2)^2$ байх тул $$d=\sqrt{5^2-4^2}=3$$ байна.

Сорилго

ЭЕШ 2015 A  Огторгуйн эргэлтийн биетүүд  ЭЕШ 2015 A alias  огторгүйн биет  12-р ангийн сургуулийн математикийн сорил 2020-03-30  2020-03-31 сорил  2021-01-13  Эргэлтийн бие  Цилиндр  ЭЕШ 2015 A тестийн хуулбар  Даалгавар 3  Цилиндр 

Түлхүүр үгс