Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Биссектрис

Талуудын урт нь 6, 7, 8 нэгж байх гурвалжны 7 урттай тал дээр буусан биссектрисийн суурь уг талаа ямар урттай хэсгүүдэд хуваах вэ?

A.1 ба 6   B.2 ба 5   C.3 ба 4   D.$\sqrt 5$ ба $7-\sqrt5$   E.тэнцүү  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:62.79%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:
Биссектриссийн чанар: Гурвалжны өнцгийн биссектрис нь эсрэг орших талаа налсан талуудтай нь пропорционал хэсгүүдэд хуваадаг: $$\dfrac{AC}{AD}=\dfrac{BC}{BD}$$ Иймд хуваагдсан хэсгүүдийн урт нь $AD=bx$, $BD=ax$ байна. Түүнчлэн $AD+BD=c$ тул $x=\dfrac{c}{a+b}$ байна.
Бодолт:Хуваагдсан хэсгүүдийн урт нь $\dfrac{7\cdot 6}{6+8}=3$, $\dfrac{8\cdot 6}{6+8}=4$ байна.

Сорилго

2017-08-15  Гурвалжны биссектрис 

Түлхүүр үгс