Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2011 C №12

$(x^2-9)\sqrt{x-2}=0$ тэгшитгэлийг бод.

A. $\{-3;2\}$   B. $\{-3;3\}$   C. $\{-3;2;3\}$   D. $\{2;3\}$   E. $\{2\}$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 37.79%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Тодорхойлогдох мужийг анхаараарай!

Харьцангуй хялбархан тэгшитгэл тул шийдийг шууд шалгаад бодсон ч болох юм.
Бодолт: $(x^2-9)\sqrt{x-2}=0$ тэгшитгэлийн тодорхойлогдох муж нь $x-2\ge 0$ байна. $$\color{red}{ab=0\Leftrightarrow a=0\text{ эсвэл }b=0}$$ тул $(x^2-9)\sqrt{x-2}=0\Leftrightarrow x^2-9=0$ эсвэл $\sqrt{x-2}=0$ байна (тодорхойлогдох муждаа!). Эхний тэгшитгэл $x_1=3$, $x_2=-3$ (тодорхойлогдох мужид орохгүй); хоёр дахь тэгшитгэл $x=2$ гэсэн шийдтэй. Иймд тэгшитгэлийн шийдүүд нь $\{2,3\}$ байна.

Сорилго

2017-06-01  ЭЕШ 2011 C  Сорилго 2  Сорилго 2 Б хувилбар  Сорилго 2 Б хувилбар  алгебр  алгебр 

Түлхүүр үгс