Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
ЭЕШ 2015 D №40
2 оронтой тоонуудаас таамгаар нэг тоо сонгоход сонгогдсон тоо:
- 4-ийн цифр агуулсан байх магадлал $\dfrac{\fbox{a}}{\fbox{b}}$;
- 4 ба 5 цифрүүдийн дор хаяж нэгийг нь агуулсан байх магадлал $\dfrac{\fbox{cd}}{45}$;
- 3-д хуваагддаг байх магадлал $\dfrac{\fbox{e}}{\fbox{f}}$;
- 4-ийн цифр агуулсан ба $3$-д хуваагддаг байх магадлал $\dfrac{\fbox{g}}{15}$.
ab =15
cd =17
ef =13
g =1
Бодлогын төрөл:Нөхөх
Амжилтын хувь:35.42%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Хоёр оронтой тоонууд нь харьцангуй цөөхөн тул өгөгдсөн нөхцөлийг хангах тоонуудыг жагсааж бичих замаар тоолох боломжтой.
Бодолт:Нийт хоёр оронтой тоонуудын тоо нь 90 байна.
- 4 цифр агуулсан 2 оронтой тоонууд нь $14, 24,34,40,41,\dots,49,54,64,74,84,94$ буюу нийт 18 ширхэг байх тул хоёр оронтой тоо 4 цифр агуулах магадлал $\dfrac{18}{90}=\dfrac{1}{5}$.
- 4, 5 цифрүүд ороогүй нийт $7\cdot 8=56$ тоо байна. (Аравтын орны цифр нь 0, 4, 5-аас бусад цифр, нэгжийн орны цифр нь 4, 5-аас ялгаатай). 4 ба 5 цифрүүдийн дор хаяж нэгийг нь агуулсан байх $90-56=34$ тоо байх тул магадлал нь $\dfrac{34}{90}=\dfrac{17}{45}$
- Гуравт хуваагддаг нийт 30 ширхэг тоо байгаа. Магадлал нь $\dfrac{30}{90}=\dfrac{1}{3}$
- 4 цифр агуулсан 3-д хуваагддаг тоонууд нь $24$, $42$, $45$, $48$, $54$, $84$ тул магадлал нь $\dfrac{6}{90}=\dfrac1{15}$
Сорилго
ЭЕШ 2015 D magadlal 2016-06-14 hw-56-2016-06-15 Магадлал, Статистик 2 Сонгодог магадлал СОРИЛ 2021_5_5 СОРИЛ 2021_5_5 тестийн хуулбар Магадлал, Статистик 2 тестийн хуулбар ААТТШ тестийн хуулбар ААТТШ тестийн хуулбар тестийн хуулбар