Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Хязгаар ба уламжлал

  1. $\lim\limits_{h\to 0}\dfrac{h^3-2h^2+3h}{h}$ хязгаарыг бод.
  2. $y=x^2$ функц өгөгдөв.
    1. Энэ функцийн графикийн $x=1, x=1+h, (h\ne 0)$ абсцисстай цэгүүдийг дайрсан шулууны өнцгийн коэффициентийг ол.
    2. Энэ функцийн $x=1$ цэг дээрх уламжлалыг ол.


Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар:
Бодолт:
  1. $\lim\limits_{h\to 0}\dfrac{h^3-2h^2+3h}{h}=\lim\limits_{h\to 0}(h^2-2h+3)=3.$
    1. $f(x)=x^2$ тул $\dfrac{f(1+h)-f(1)}{(1+h)-1}=\dfrac{(1+h)^2-1}{h}=\dfrac{h^2+2h}{h}=h+2$
    2. $f^{\prime}(1)=\lim\limits_{h\to 0}\dfrac{(1+h)^2-1}{h}=\lim\limits_{h\to 0}(h+2)=2$

Сорилго

Энэ бодлого ямар нэг сорилгод ороогүй.

Түлхүүр үгс