Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ХИУ, ХБУ

Дараах функцийн хамгийн их ба хамгийн бага утгыг ол.

  1. $y=-3x^2-6x+5$
  2. $y=4x^2-8x-1$


Бодлогын төрөл: Уламжлалт
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар:
Бодолт:
  1. $y=-3x^2-6x+5=-3(x+1)^2+8$ тул $x=-1$ үед хамгийн их утга нь $y=8$ болно. Харин хамгийн бага утга оршин байхгүй.
  2. $y=4x^2-8x-1=4(x-1)^2-5$ тул $x=1$ үед хамгийн бага утга нь $y=-5$ болно. Харин хамгийн их утга оршин байхгүй.

Сорилго

Японы ном, Квадрат функцийн ХИ, ХБ утга  Уламжлал ХИУ ХБУ 

Түлхүүр үгс